Танилцуулга

Удирдах бүрэлдэхүүн

 Удирдах бүрэлдэхүүн  Удирдах бүрэлдэхүүн  Удирдах бүрэлдэхүүн

Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны бага ангийн багш Б.Мөнхцэцэг "Хөдөөний нэгэн багш байна. Надад тохиолдсон нэг жишээг бичье. Манай ангийн нэг хүүхэд төвөөсөө зайдуу амьдардаг юм. Сүлжээтэй газар ирээд машин дотроо хичээлээ хийж байгаа юм. Зүтгэлтэй байгаа нь хөөрхөн санагдаад оруулсан шүү. Сөрөг юм битгий бичээрэй" гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант баг уулаар хүрээлэгдсэн газар тул утас болон интернетийн сүлжээ тааруу ч өөрсдийн нөхцөлд тохируулан цахим хичээл орж байгаа аж.

Ингэхдээ теле хичээлийн дагуу давтлага өгөх болон хичээлийн агуулгын хоцрогдлыг нөхөж буй юм. Бид багш болон охины ээжтэй холбогдлоо.

СҮЛЖЭЭГҮЙ ГАЗАР АМЬДАРДАГ ХҮҮХДҮҮД ЗАМЫН МАШИНД ДААЛГАВРАА ДАЙГААД ЯВУУЛДАГ

Багш Б.Мөнхцэцэг "Би 21 дэх жилдээ багшаар ажиллаж байна. Хичээл сарын хугацаанд танхимаар орж байгаад амарсан. Цар тахлын хөл хорионы улмаас IV/4-өөс цахимаар орж байна. Бүх багш байгаа нөхцөлдөө тохируулан боломжоороо цахим хичээл болон хөтөлбөрийн хоцорсон агуулгаа нөхөж байгаа байх.

Миний дааж буй анги 28 хүүхэдтэй, гуравдугаар анги. Утасны сүлжээ барьдаггүй газар амьдардаг ч ээжтэйгээ машинаар яваад сүлжээ ордог газар буюу зам дагуу очиж, машин дотроосоо хичээлдээ хамрагддаг сурагч бий. Бүр хайр хүрээд тэр тухай бичсэн. Хүмүүсийн бичсэн эерэг сэтгэгдлийг уншаад би ч урам авлаа. Би Фэйсбүүкт хичээлээ хэрхэн хийж байгааг чинь бичтэл хүмүүс чамайг их магтаж байна гэхэд "Хөөх багшаа, тийм үү" гээд маш их баярласан. Бас хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг шавь охиндоо уншуулсан. Дараа нь надаас нэмэлт даалгавар авъя гээд нэхсэн шүү/инээв/.

Copyrights © 2021
school84.mgl@gmail.com · 7015 0284 ·