Танилцуулга

Улсын тэргүүний 84 дүгээр сургууль

 Улсын тэргүүний 84 дүгээр сургууль  Улсын тэргүүний 84 дүгээр сургууль  Улсын тэргүүний 84 дүгээр сургууль

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 84-Р СУРГУУЛЬ нь:

  • Анх 1989 онд УБ хотын АДХГЗ-ын 1989.3.23-ны өдрийн 55 тоот тогтоолоор байгуулагдсан. 1260 хүүхдийн хүчин чадалтай, хичээлийн 23 анги, 6 лаборатори, кабинет, 2 биеийн тамирын заал, кино танхим, цайны газартайгаар ашиглалтанд орсон.
  • Одоогоор, хичээлийн 2 байртай, нийт 215 багш, ажиллагсад, 5100 сурагчтай. Ажилтан, албан хаагчдын 168  нь багш сурган хүмүүжүүлэгчид, 47 нь захиргааны болон үйлчилгээний ажилтан ажилчид.
  • Нийт 106 бүлэгтэй. Үүнээс бага ангийн 54 бүлэгт 2800 гаруй, дунд ангийн 34 бүлэгт 1500 гаруй, ахлах ангийн 18 бүлэгт 700 шахам сурагчид суралцаж байна.
  • Нийт багш нарын 124 нь буюу 73,8% нь 35 хүртлэх насны залуучууд, /үүний 20% нь эрэгтэй/, үлдсэн 44 нь буюу 26,2% нь дунд үеийнхэн ба ахмад багш нар байдаг.
  • Нийт 47 ангитай, 51 кабинеттай. 100 хүүхдийн багтаамжтай уншлагын 2  танхим, 15,0 гаруй номын фонд бүхий номын сантай.
  • Биеийн тамирын 2 заал, цайны газартай.
  • 220 хүний суудал бүхий соёлын төвтэй, 420 хүний багтаамжтай урлаг заалтай
  • 10 заах аргын секц бүр тусдаа ажлын өрөөтэй.
  • Багш хөгжлийн төв, Эцэг эхийн өргөө, Хүүхэд хөгжлийн төвтэй.
  • Дотоод хяналт удирдлагын програмтай. Анхны хувилбар 2009 онп “Subashid-1.0” нэртэй програм хийлгэж байсан бол, одоо 4 дэх удаагийн хөгжүүлэлт хийсэн “Е-shashdir 3.1” програмыг хэрэглэж байна.  /“Е-school-2.0”, “Е-shashdir 3.0”/
  • Боловсролын шинэчлэлд бид тэргүүлэгчид

    • 1992 онд улсын хэмжээнд анх удаа сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолбор сургууль болсон.
    • 1993 оноос анх удаа 6 настны анги нээн хичээллүүлж эхэлсэн.
    • 1997 онд хөдөлмөр зохион байгуулалт хийж улсын хэмжээгээр ажлын 6 өдөртэй байхад ажлын 5 өдөрт шилжиж байсан.
    • 1999 онд сургуулийн түүхэн ном хэвлүүлж, баримтат кино хийлгэсэн. Сургуулийн дуу, лого, туг, дарцаг, бэлэгдлийн өнгөтэй болсон
    • 2009 онд сургалтын болон удирдлагын бүх үйл ажиллагааг програмчилсан монголын анхны “Цахим сургууль” болсон.
    • 2011, 2012 онд “Цахим сургалт” төслийг хот хөдөөгийн 29 сургуульд амжилттай удирдан хэрэгжүүлж 2700 орчим багш нарыг ажлын байран дээр нь хөгжүүлэх сургалт зохион байгуулж оюуны хөрөнгө оруулалт хийсэн. Мөн дээрх 29 сургуульд “Багш хөгжлийн төв” бий болгон өгч нийтдээ 970 гаруй сая төгрөгийн материалын хөрөнгө оруулалт хийсэн.
    • Ерөнхий боловсролын сургуулиудын Сургалтын чанарын 2 удаагийн  индексжүүлэлтийн шалгаруулалтаар хоёуланд нь буюу 2015, 2017 онуудад 84-р сургууль Нийслэлд тэргүүлсэн төдийгүй багшийн индексжүүлэлтээр 47 багш шалгарч 73,5 сая төгрөгөөр шагнуулсан нь нийслэлийн хэмжээнд хамгийн олон багш нь шалгарсан сургууль болсон.
    • 2018 онд БСШУСЯ-наас 84-р сургуулийг “Сургалтын жишиг орчин”-г бий болгосон гэж үнэлээд “Сургалтын шилдэг орчинтой сургууль” өргөмжлөл хүртээв.  

     

    Гүнзгий болон хөгжүүлэх сургалтанд чиглэсэн үйл ажиллагаа

    • 1993 оноос 1-10-р ангийн сурагчдад Математикийн гүнзгий сургалт
    • 1997 оноос 2-10-р ангид Япон, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт
    • 2008 оноос урлагийн (бүжиг, шанз, ёочин, ятга, морин хуур, төгөлдөр хуурын) хөгжүүлэх сургалт явуулж эхэлсэн.
    • 2011 оноос эдийн засгийн лицей анги нээж, шатар, шёоги шатар, анзан, сорабан сампингийн сургалт явуулж эхэлсэн.

    2014 оноос хөөмэй, даралтат үлээвэр хөгжим, 100-н буудалт даам, го даам, осэрогийн сургалт


  • Сургуулийн онцлог

     

    o  Цахим сургууль  хөтөлбөр боловсруулан  хэрэгжүүлж ЕБС-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд Мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг анх удаа нэвтрүүлсэн.

    o  Цахим сургууль хөтөлбөрийн хүрээнд:

    -       Дотоод хяналт удирдлагын програмтай

    -       Дотоод сүлжээтэй, серверийн өрөөтэй

    -       Хяналтын системтэй,бүх анги танхим нийтийн эзэмшлийн талбайнуудад нийтдээ 107 хяналтын камер байршуулсан.

    -       Хнги танхим бүрт ТВ байршуулж электрон хичээл, цахим хичээл заах боломжтой болгосон.

    -       Сурагчийн хувийн хэрэг, ангийн журналууд цахим хэлбэрт шилжсэн.

    -       Цахим номын сантай. Багш нар  е-ном, сонсдог номууд хийж сурагчдын хүртээл болгодог

    -    Сургалтын цахим сантай. Багш нар 1-12 р ангийн бүх хичээлийн, бүх сэдвээр Е-хичээл, цахим хичээл, Е-тест, Е-хэрэглэгдэхүүн боловсруулан, сургалтанд ашигладаг.

    -    Нэвтрэх автомат төхөөрөмжтэй, бүх багш ажилчид сурагчид чиптэй картаар нэвтэрдэг. Хүн бүр өөрийн ID кодтой.

    -    Эцэг эхчүүд хүүхдийнхээ нэвтрэх карт дээрх ID дугаараар сургуулийн дотоод програм руу орж зөвхөн өөрийн хүүхдийн сургууль руу орсон гарсан цаг, хичээл бүрийн ирц дүнгийн мэдээллийг өдөр бүр авах боломжтой

    -    Сурагчид болон эцэг эхчүүд сурагчийн ID дугаараар сургуулийн ЦАХИМ САН руу нэвтэрч багш нарын хийсэн  Е-хичээлүүд,Е-тестүүд, Е-ном, Е-тайлан зэрэг электрон бүтээгдэхүүнүүдийг ашиглах боломжтой

    -    Сургалтанд ашиглаж болох бүх ухаалаг төхөөрөмжүүдийг авч сургалтын үйл ажиллагаанд хэрэглэж байна

     

    Түүнчлэн бид хүний хөгжлийг чухалчлан үзэж, багш сурагчид руу чиглэсэн далайцтай, үр дүнтэй олон ажлуудыг зохион байгуулдаг. “Гэрчилгээ гардуулах ёслол”, “Эцэг эхийн өдөрлөг”, “Цахим сургууль хөтөлбөр, Цахим сургалт төсөл, Үзэсгэлэн худалдаа, Тайлан хамгаалалт зэрэг өөрийн нэрийн 11 ажилтай, эдгээрээс 8 ажил нь улсын хэмжээнд туршлага болон түгэн дэлгэрсэн. Ажил тус бүр нь өвөрмөц онцлогтой. Тухайлбал:

    ·      Эцэг эхчүүдийг сурагч насанд нь эргэн зочлуулах, сургууль багш нарт хандах хандлагыг нь зөв эерэг болгох, хүүхдийнхээ сурах хөгжихөд нь цаг алдалгүй дэмжлэг үзүүлэхийн чухлыг ойлгуулах үүднээс жилд 1 удаа зохион байгуулдаг Эцэг эхийн өдөрлөг,

    ·      Хүүхдийг амьдрах  ухаанд сургах, амьдралд бэлтгэх, бие даах чадварыг нь хөгжүүлэх, урлан бүтээх, зохион бүтээх чадвар олгох, бүтээл гаргах, бүтээлээ зарж борлуулан хөдөлмөрийн амт, үнэ цэнийг мэдэрч орлого ашиг олох, мөнгөний үнэ цэнийг ойлгуулах зорилгоор мөн жилд 1 удаа зохион байгуулдаг “Хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн-худалдаа”

    ·      Мөн “Гэрчилгээ гардуулах ёслол” нь хонхны баярын улиг болсон хэлбэрийг эвдэж чадсан төдийгүй төрүүлж өсгөсөн эцэг эхдээ талархал илэрхийлэх, сургаж хүмүүжүүлсэн багш нартаа хүндэтгэл үзүүлэх, сурч төгссөн сургуулийнхаа нэрийн хуудас болж явахаа илэрхийлж тангараг өргөдгөөрөө шинэлэг төдийгүй ач холбогдол өндөр, эцэг эх, сурагчид, багш нарын бахархалт ажлуудын нэг болсон.

    ·      Сургуулийн үндсэн зорилгод тусгагдсан шинэ үеийн “Монгол хүн” төлөвшүүлэх бодлогын хүрээнд “Хүүхэд хөгжүүлэх цогц бодлого” боловсруулж:

                            -Оюун ухаан, сэтгэлгээ хөгжүүлэх

                            -Бие бялдар хөгжүүлэх, чийрэгжүүлэх

                            -Авьяасыг нээж хөгжүүлэх

                                        -Амьдрах ухаанд сургах гэсэн  4 үндсэн чиглэлийн, 40 гаруй төрлийн “Хүүхэд хөгжүүлэх сургалт”-ууд, секц дугуйлангуудыг амжилттай хичээллүүлж байна.  Жил бүрийн 4-р сард дээрх хөгжүүлэх сургалтуудын тайлан хамгаалалтыг хийлгэж хүүхдийн сурц, ахиц, хөгжсөн түвшинг  эцэг эхчүүдэд нь үзүүлэх ажлыг зохион байгуулдаг.

     

    Сургуулийн хаяг, утас: УБ, БЗД-ийн 18-р хороо, 13-р хороолол, 70150184, 70150284.

    Вэб сайт:        www.School84.edu.mn        Цахим сан:     www.E.school84.edu.mn

    И-мэйл хаяг:   school84.mgl@gmail.com

    Facebook хуудас:   “Улсын тэргүүний 84-р сургууль – Анхны цахим сургууль”

 

 

Copyrights © 2021
school84.mgl@gmail.com · 7015 0284 ·