|
Сайн байцгаана уу?
Манай вэб сайтаар зочилж байгаа та бүхэнд 84-р сургуулийн нийт хамт олны өмнөөс мэндчилгээ дэвшүүлж аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе! 84-р сургууль нь УБ хотын БЗД-ийн 13-р хороололд ЗХУ-ын (хуучнаар) барилгачид барьж босгосон бэлгийн сургууль юм. 1989 онд ашиглалтанд орсон. 1296 хүүхдийн хүчин чадалтай.
Төгсөгчдийн маань 61-100% нь дараагийн шатны их, дээд сургуулиудад элсэн суралцдаг нь манай сургууль багш нарын гол бахархал болдог.
Манай сургууль цаг цагийн гэрэл гэгээнд түүхэн намтраа туурвиж жил жилийн урсгалд олон зуун шавь нартаа эрдэм номын шимийг хүртээж “Хүмүүн” болгох эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн юм.
Дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлж улс орноо хөгжүүлэх гол хүч, монгол улсын ирээдүй, шинэ үеийн монгол иргэдийг бий болгон төлөвшүүлэх, үүний тулд сургалтыг чанаржуулах, багшийг хөгжүүлэх, сургуулиа нийгэм цаг үеийн шаардлага эрэлт хэрэгцээнд нийцэхүйц зорилго зорилтуудыг бид дэвшүүлэн ажиллаж байна.
84-р сургууль хүүхдэд ээлтэй сургалтын таатай орчин бүрдүүлж, сургуулийн амьдралд эцэг эхчүүдийг өргөнөөр татан оролцуулж хамтран ажиллахын зэрэгцээ ямагт багш, сурагчдын хөгжил, хүүхдийн төлөвшилд анхаарч “Жинхэнэ шинэ монгол” –иргэд бий болгохын төлөө туйлаас чармайн ажиллах болно. Манай сургууль багш нарт итгэж, хүүхдээ хөтлөн ирдэг эцэг эхчүүд, сургуулийн бахархал-нэрийн хуудас болж байдаг нийт төгсөгчид, сургуулийн ажилд үргэлж хувь нэмрээ оруулж дэмжиж тусалдаг хот, дүүргийн удирдлага, БСШУЯ, НБУГ-ын хамт олон бусад гадаад дотоодын түнш байгууллагууд болон нийт багш сурагчиддаа эрүүл энх байж, эрч хүчтэй амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье!
Захирал, Түүхийн ухааны доктор (Ph), АБТА
С. Марта
|